Вакцинжуулалтад явуулын 40 автобусыг ашиглаж эхэллээ

 

 


Вакцины татан авалт маргаашаас эрчимжиж эхэлнэ гэж Шадар сайдын хэвлэлийн албанаас мэдээллээ. Манай улсад өнөөдрийн байдлаар вакцинжуулах 120 суурин цэг ажиллаж байна. Үүн дээр  вакцинжуулалтын явуулын цэг бүхий 40 автобусыг өнөөдрөөс ашиглаж эхэллээ. Энэ нь жижиг оврын 31, том оврын  есөн автобус  юм. Нэг явуулын цэг нь хоёр автобусаас бүрдэнэ. Нэгэнд нь вакцин хийж, нөгөөхийг нь ажиглалт, хяналтын шугамаар ашиглах юм.

 

Энэ талаар НЭМГ-ын дарга Б.Бямбадорж:

-Явуулын цэгийн гол үйл ажиллагаа нь суурин цэгт ачаалал үүссэн үед хүмүүсийн хөдөлгөөнийг бууруулах,  бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн. Зайлшгүй шаардлага гарвал алслагдсан хороон дээр хүрч ажиллана. Вакцинжуулалтын төлөвлөлтөөр нэг өдөрт 40-50 мянган хүнийг хамруулах боломжтой.  I болон II тунгийн хяналт харилцан адилгүй байгаа. Хоёр дахь тунг хийхдээ эхний тунг хийсэн үеийнх шиг эмчийн үзлэг, оношилгоо байхгүй,  компьютер дээр хадгалагдсан мэдээллийг үндэслэн хийх юм. Харин вакцин хийсний дараах хяналтын хугацаа хүчинтэй” гэв.