Улсын хэмжээнд 76 автобус вакцинд хамруулах үйлчилгээ үзүүлнэ

 

 


Дархлаажуулалтын цэгээс хол, нийслэлийн алслагдсан хороодын оршин суугчдыг вакцинд хамруулах автобус үйлчилж байгааг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж хэллээ.Тэрбээр "Халдварын тархалт эрчимтэй байгаа энэ үед иргэд зөвхөн өөрийн дархлаажуулалтад хамрагдах хуваарийнхаа дагуу гэртээ аль ойр байрлах цэгт очиж вакциндаа хамрагдах ёстой.Харин заасан цэгүүдээс гэр нь алслагдмал байдаг иргэдэд дархлаажуулалтын цэг хүртэл богино рейсийн автобус үйлчилж байна.Нийслэлийн хэмжээнд нийт 76 автобус хүн хоорондын зайг баримтлуулж, тухайн товлогдсон хугацаанд тохируулан иргэдийг зөөвөрлөж, вакцинд хамруулах үйлчилгээ үзүүлнэ" гэв.