Тавдугаар сарын 8-наас хатуу хөл хориог сулруулахаар төлөвлөжээ

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 06:00 цаг хүртэл сунгах Улсын онцгой комиссын шийдвэрийг дэмжсэн билээ. Тэгвэл УОК-ын ажлын хэсэг тавдугаар сарын 08-наас хөл хориог суллаж, ААН-үүдээ шат дараатай нээхээр төлөвлөжээ. Гол нь вакцинжуулалтаа үр дүнд хүргэх, халдвар хамгааллын энгийн дүрмээ хүн бүр баримтлах, иргэд вакцинд идэвхитэй хамрагдахаас ихээхээн хамаарах аж.Одоогоор Улаанбаатар хотын 18-аас дээш насны иргэдийн 55% нь вакцины хоёр дахь тунгаа, 80%-90% нь эхний тун авсан байна.